Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс


2016 оны 02 сарын 05 өдөр. 10:13

2016 оны 03 дугаар сард зохион байгуулагдах багшаар ажиллах эрхийн шалгалтын бүртгэл эхэллээ.

2016-02-04


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2016 оны 03 сард зохион байгуулахаар боллоо.

Шалгалтын бүртгэл 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүртгэлийн цахим хуудас shalgalt.itpd.mn хаягаар онлайнаар явагдана.

 Шалгалтад дараах иргэд хамрагдана. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд
  • Гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг хэнзохион байгуулах вэ?Шалгалтыг хаана өгөх вэ?

  • Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг Улаанбаатар хотын 8 дүүрэг /Бага хангай дүүргээс бусад /, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир та оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалтадаа оролцох боломжтой. 

Шалгалтын хураамжийг ямар банкинд, ямар дансанд тушаах вэ?

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын хураамж болох 35000 төгрөгийг төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болно.

Хүлээн авагч: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Гүйлгээний утга: Шалгалтад оролцох хүний нэр, регистрийн дугаар

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд шаардагдах баримтууд:

  1. Цээж зураг файлаар
  2. Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт зурган файлаар
  3. Шалгалтын хураамж төлсөн баримт зурган файлаар

  Сургуулийн өмнөх  болон бага, дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалт нь дараах 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.

Тестийн шалгалтын агуулга:

  • Боловсрол судлал
  • Сэтгэл судлал
  • Заах арга зүйн мэдлэг, чадвар
  • Хууль эрх зүй /Боловсролын тухай хууль, эрх зүйн асуулт, БШУ-ы сайдын тушаалаар батлагдсан боловсролын салбарын журмууд/

Эсээний сэдэв: дараахаас санамсарүйгээр сонгогдсон сэдвийн дагуу

  • Багшийн ёс зүй ба хүүхдийн төлөвшил
  • Багшийн харилцаа, хандлага
  • Багшийн бүтээлч байдал ба хүүхдийн хөгжил төлөвшил
  • Багшийн харилцаа хандлага эцэг эхэд нөлөөлөх нь
  • Сайн багш байхад багшийн ёс зүй хэрхэн нөлөөлөх вэ?
  • Багшийн арга зүй, сурагчийн сурах хүсэл тэмүүлэлд нөлөөлөх нь
  • Багшийн ур чадвар, шинэ санаа
  • Багшийн ёс зүй ба анги удирдах урлаг
  • Багшийн хөгжил ба хүүхдийн хөгжил
  • Багшийн ёс зүй ба багшийн биеэ авч явах байдал
  • Багшийн ёс зүй
  • Багшийн үүрэг хариуцлага
  • Багшийн зөв үлгэр дуурайлал ба манлайлал
  • Багшийн ёс зүй ба нэр хүнд
  • Багш – тасралтгүй суралцагч

250-300 үгтэй эсээ бичих

Эсээ бичлэг засах шалгуур, үзүүлэлт

Агуулга

  • Агуулга нь сэдэвтэйгээ тохирсон байдал
  • Цаг үеийн шаардлагад нийцсэн байдал
  • Өвөрмөц шинэлэг санаа дэвшүүлсэн байдал

Бүтэц

  • Бүтэц бүрэн байдал
  • Үгийн тоо 250-300

Бичлэгийн соёл

  • Ойлгомжтой эсэх
  • Уялдаа холбоотой байдал
  • Үг үсгийн алдаа

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авна уу. 77100069, 77100056, 70140056

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд sxd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Сургууль, цэцэрлэгүүдийн анхааралд
2016-09-26 10:53
Суурь болон ахлах боловсрол олгодог сургуулиудын анхааралд
2016-09-14 10:30
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлуудын анхааралд
2016-07-04 14:58
Нийт сургуулиудын анхааралд 2016.05.12
2016-05-12 16:10
Эрхлэгч, арга зүйч нарт
2016-04-12 18:47
Нийгмийн ажилтнуудын сургалт
2016-04-12 16:02
Цэцэрлэгийн эрхлэгч нарт
2016-04-11 19:27
СӨБ-ийн зөвлөн туслах багийн гишүүдийн анхааралд
2016-04-07 09:01
"Монгол хэл бичиг соёлоо дээдэлье" аяны удирдамж
2016-03-29 15:29
Сургамжит өгүүллэгүүд жүжигчилсэн тоглолтын уралдаан
2016-03-07 14:24
Нийт ЕБС-иудын анхааралд
2016-03-03 11:09
Арга зүйч нарт
2016-03-01 10:02
"Залуу зохион бүтээгч 2016" уралдаан
2016-02-23 16:47
Төрийн өмчийн ЕБС-иудын СМ-үүдийн анхааралд
2016-02-15 18:26
Суурь боловсролын цөм хөтөлбөр-Тогтвортой хөгжлийн боловсрол
2016-02-15 18:21
Сайн хичээлийн зөвлөгөөний талаар
2016-02-15 17:22
ЭЕШ-ын мэдээлэл, сургалтын хуваарь
2016-02-15 16:40
Арга зүйч нарт
2016-02-15 11:29
Зөвлөн туслах багийнханд
2016-02-15 11:26
Багшаар ажиллах эрхийн шалгалтанд орох нийт иргэдийн анхааралд
2016-02-05 10:13
 
  • өнөөдөр1878
  • өчигдөр1794
  • нийт1190647