Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс


2017 оны 07 сарын 26 өдөр. 09:14

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт

                                          “Цахим бүртгэл, элсэлт”-ийн ажил эхэлж байна.

2016-2017 оны хичээлийн жилд  улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46% буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72,0 хувьд хүрсэн. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн дүнтэй.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

  1. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 08 дугаар сарын 24 -ний өдрийн хооронд явагдана.
  2. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулагдана.

            Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “Цахим бүртгэл, элсэлт” зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны А/40 дугаартай тушаалыг Tsetserleg.ulaanbaatar.mn , Нийслэлийн Боловсролын Газар сайтад байршуулсан байна. Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.

Боловсролын хэлтсийн холбогдох утасны дугаарууд

  1. Сонгинохайрхан  70171110
  2. Мэдээлэл технологитой 
    холбоотой асуудлаар   

  3. (976)-11330899, (976)-11330822




Элсэгчдийн нэгдсэн мэдээг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд sxd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Сургууль, цэцэрлэгүүдийн анхааралд
2016-09-26 10:53
Суурь болон ахлах боловсрол олгодог сургуулиудын анхааралд
2016-09-14 10:30
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлуудын анхааралд
2016-07-04 14:58
Нийт сургуулиудын анхааралд 2016.05.12
2016-05-12 16:10
Эрхлэгч, арга зүйч нарт
2016-04-12 18:47
Нийгмийн ажилтнуудын сургалт
2016-04-12 16:02
Цэцэрлэгийн эрхлэгч нарт
2016-04-11 19:27
СӨБ-ийн зөвлөн туслах багийн гишүүдийн анхааралд
2016-04-07 09:01
"Монгол хэл бичиг соёлоо дээдэлье" аяны удирдамж
2016-03-29 15:29
Сургамжит өгүүллэгүүд жүжигчилсэн тоглолтын уралдаан
2016-03-07 14:24
Нийт ЕБС-иудын анхааралд
2016-03-03 11:09
Арга зүйч нарт
2016-03-01 10:02
"Залуу зохион бүтээгч 2016" уралдаан
2016-02-23 16:47
Төрийн өмчийн ЕБС-иудын СМ-үүдийн анхааралд
2016-02-15 18:26
Суурь боловсролын цөм хөтөлбөр-Тогтвортой хөгжлийн боловсрол
2016-02-15 18:21
Сайн хичээлийн зөвлөгөөний талаар
2016-02-15 17:22
ЭЕШ-ын мэдээлэл, сургалтын хуваарь
2016-02-15 16:40
Арга зүйч нарт
2016-02-15 11:29
Зөвлөн туслах багийнханд
2016-02-15 11:26
Багшаар ажиллах эрхийн шалгалтанд орох нийт иргэдийн анхааралд
2016-02-05 10:13
 
  • өнөөдөр1638
  • өчигдөр3882
  • нийт1484749