Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс

Танилцуулга


2014 оны 03 сарын 13 өдөр. 20:30
Түүхэн товчоон
Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж нь 10 хороонд хуваагдан ажиллаж байсан. Үүнийг өөрчлөн БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 04 сарын 14-ны өдрийн 79 дүгээр зарлигаар Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдалын гэсэн 4 районд хуваан АДХГЗ-ын хэлбэрт оруулан ажиллуулж байгаад улмаар мөн оны 6 дугаар сард боловсролын хэлтсүүдийг үүсгэн бий болгосноор Нийслэлийн боловсролын олон талт ажлуудыг өргөн хүрээтэй явуулах боломжийг нэмэгдүүлж  өгсөн байна.
Тиймээс СХД-ийн боловсролын хэлтсийн түүх дээрх Октябрийн районоос эхэлж, анх БГД-ийн нутаг дэвсгэрт оршиж байсан одоогийн төмөр замын хэвлэх үйлдвэрт Октябрийн районы Боловсролын хэлтэс нэртэйгээр байрлан ажиллаж байжээ. Тэр үеийн районы боловсролын хэлтсийн анхны даргаар 1965-1971 онд М.Цэнд-Аюуш, 1971-1981 онд П.Донжоо, 1981-1989 онд П.Ганхуяг нар тус тус ажиллаж байсан байна. Тухайн үеийн Октябрийн район нь одоогийн Баянгол, СХД-ийн нутаг дэвсгэрийг хамардаг байсан тул тухайн боловсролын хэлтэс нь  УИХ-ын 1992 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өмнөх районуудыг татан буулгаж, нийслэлийн өнөөгийн дүүргүүдийг бий болгосон. Тус дүүрэгт тухайн үед боловсролын хэлтэс байгуулагдаагүйгээс дүүргийн боловсролын салбарын ажлыг дүүргийн засаг даргын дэргэдэх нийгмийн хөгжлийн хэлтсийн 1-2 мэргэжилтэн хариуцаж байжээ. Хожим нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2005 онд гарсан дүүргийн засаг даргын тамгын газрын бүтэц харьяа газруудын тухай 21 дүгээр захирамжийн 3 дугаар зүйлд “Боловсролын хэлтэс” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулснаар 2008 оноос орон нутгийн засаг захиргааны нэгжийн шинэ зохицуулалт гарч, районууд нь дүүргийн хэлбэрт шилжих болсноор СХД-ийн засаг даргын дэргэдэх боловсролын хэлтсийг дүүрэгт байгуулж, боловсролын хэлтсийн даргаар 2008-2013 онд А.Одонтунгалагтуул, 2013-2016 онд М.Баяраа, 2016 оноос одоог хүртэл А.Дүүдээ томилогдон ажиллаж байна.
Харьяа дүүргийнхээ нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуулийн албан ба албан бус боловсролын сургалтын байгууллагад түшиглэсэн удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байгууллага төдийгүй иргэдийг боловсролын мэдээллээр хангаж, байх чиг үүрэгтэй дүүргийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг юм.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд sxd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Сургууль, цэцэрлэгүүдийн анхааралд
2016-09-26 10:53
Суурь болон ахлах боловсрол олгодог сургуулиудын анхааралд
2016-09-14 10:30
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирлуудын анхааралд
2016-07-04 14:58
Нийт сургуулиудын анхааралд 2016.05.12
2016-05-12 16:10
Эрхлэгч, арга зүйч нарт
2016-04-12 18:47
Нийгмийн ажилтнуудын сургалт
2016-04-12 16:02
Цэцэрлэгийн эрхлэгч нарт
2016-04-11 19:27
СӨБ-ийн зөвлөн туслах багийн гишүүдийн анхааралд
2016-04-07 09:01
"Монгол хэл бичиг соёлоо дээдэлье" аяны удирдамж
2016-03-29 15:29
Сургамжит өгүүллэгүүд жүжигчилсэн тоглолтын уралдаан
2016-03-07 14:24
Нийт ЕБС-иудын анхааралд
2016-03-03 11:09
Арга зүйч нарт
2016-03-01 10:02
"Залуу зохион бүтээгч 2016" уралдаан
2016-02-23 16:47
Төрийн өмчийн ЕБС-иудын СМ-үүдийн анхааралд
2016-02-15 18:26
Суурь боловсролын цөм хөтөлбөр-Тогтвортой хөгжлийн боловсрол
2016-02-15 18:21
Сайн хичээлийн зөвлөгөөний талаар
2016-02-15 17:22
ЭЕШ-ын мэдээлэл, сургалтын хуваарь
2016-02-15 16:40
Арга зүйч нарт
2016-02-15 11:29
Зөвлөн туслах багийнханд
2016-02-15 11:26
Багшаар ажиллах эрхийн шалгалтанд орох нийт иргэдийн анхааралд
2016-02-05 10:13
 
  • өнөөдөр1652
  • өчигдөр3882
  • нийт1484763